компаниуд
МОНФРЭШ СҮҮ ХХК- ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ
МонФрэш Сүү компани нь сvv сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор 2003 онд байгуулагдан олон vе шат бvхий төсөл хэрэгжvvлж дэлхийд тэргvvлэх Тетра Пак компанийн технологи бvхий орчин vеийн өндөр хvчин чадалтай vйлдвэр байгуулан vйл ажиллагаа явуулж байна.
Тус компань нь 2 салбар үйлдвэртэй бгөөд төв vйлдвэр нь цагт 6000ш 1 литрийн, 3600ш 0,5 литрийн, 6000ш 250мл-ийн ТетраПак савлагаатай төрөл бvрийн сvv, сvvн бvтээгдэхvvнийг боловсруулан савлах, хоногт 100тн сүү үйлдвэрлэх, Гачуурт дахь салбар үйлдвэр нь хоногт 20 тн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хvчин чадалтайгаар ажиллаж байна.
Манай компани анх 2.5%-ийн тослогтой “МонФрэш” сvvг vйлдвэрлэн зах зээлд нэвтрvvлж байсан бол өнөөдрийн байдлаар тус компанийн брэнд бvтээгдэхvvн болох Монголын шилдэг 99 бvтээгдэхvvний нэг “Yлэмжийн чанар” өргөмжлөлт “Өэлvн эх” сvv, “Биеэ бодоорой” кальцтай сүү болон жимстэй сvv, шоколадтай сvv зэрэг ард тvмний танил, байнгын хэрэглээ болсон 30 гаруй нэр төрлийн бvтээгдэхvvнvүд, 100% Монгол үнээний цэвэр сүүгээр Франци технологиор үйлдвэрлэсэн органик 4 төрлийн бяслаг vйлдвэрлэн зах зээлд нийлvvлж байна.
Цаашид тараг, мөхөөлдөс, цөцгий, аарц, масло зэрэг сүүн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж савлахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Монгол улсын хэмжээнд сүү бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоог бий болгохоор үе шаттай төсөл боловсруулан эхний үе шат амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
МонФрэш шүүс компани нь төрөл бүрийн жимс ногооны шүүс, сүү, ус, ундаа болон бусад шингэн төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулан савлах үйлдвэр байгуулахаар 1998 онд үүсгэн байгуулагдаж, үе шаттай төсөл хэрэгжүүлэн Шведийн ТЕТРА ПАК компанийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдон 250 мл-ийн савлагааны шугамтайгаар байгуулагдан 100%-ийн Алимны цэвэр шүүсийг үйлдвэрлэн анх зах зээлд нийлүүлсэн группын анхны компани билээ.
Эдүгээ манай компани нь дэлхийд нэртэй ТЕТРА ПАК компанийн бүрэн автомат ажиллагаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоногт 140 тонн ус, ундаа, төрөл бүрийн жимсний шүүс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, 30 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүнээ ТетраПак болон хуванцар /PET/ савлагаатайгаар үйлдвэрлэн хэрэглэгчидэд хүргэж байна.
Бидний үйл ажиллагааг өндрөөр үнэлж ХХААЯ-аас “Улсын Тэргүүний Хүнс Үйлдвэрлэгч Аж Ахуйн Нэгж”, “Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж” “Шилдэг үйлдвэр” гэх мэт эрхэм хүндтэй цолоор шагнасан билээ.
Бидний ойрын зорилго лууван, чацаргана, улаан лооль зэрэг түүхий эдээ Монголдоо боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар, мөн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд салбар үйлдвэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
МОНФРЭШ-ИМПОРТЛОГЧ/ДАРСНЫ НЭР ТӨРӨЛ/
МонФрэш ХХК нь 2005 оноос дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын тансаг зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийд алдартай Куба улсын Хабанос С.А корпорацийн Montecristo, Cohiba, Partagas, Punch зэрэг 10 гаруй нэр төрлийн навчин тамхи болон дарсаар алдартай Франц, Итали зэрэг улсуудаас сайн чанарын дарс болон оргилуун дарсуудыг импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Цаашид бид дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
ХАЯГ БАЙРШИЛ
RTNT– ИМПОРТЛОГЧ/НАВЧИН ТАМХИ/
RTNT компани нь 2005 оноос эхлэн Куба улсаас Cohiba, Trinidad, Montecristo, Romeo Y Julieta гэх мэт алдартай 20 гаруй нэр төрлийн брэндүүдийн навчин тамхи /Cigar/ импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байгаа. Куба улсын навчин тамхи нь
арлын зарим хэсэгт ургадаг өвөрмөц нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн хамгийн шилдэг нь гэж тооцогддог. Энэ ялгааны гол цөм нь зөвхөн Кубад байдаг хөрс, уур амьсгал, Кубын навчин тамхины үрийн сорт, навчин тамхи тариалагч болон үйлдвэрлэгчдийн мэдлэг чадвар гэсэн дөрвөн хүчин зүйлийн нийлбэрээс үүссэн төгс навч, түүний амт юм.