СҮҮ БЭЛТГЭЛ

СҮҮ БЭЛТГЭЛ

Тус компани нь 2011 оноос ЦАГААН ХУВЬСГАЛ төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд энэхүү төслийн эцсийн үр дүн нь Монгол орныг хамарсан сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бий болгож, малчид фермерүүд нь малынхаа сүүг үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн ханшаар нийүүлэх, үндэсний үйлдвэрүүд нь эх орны түүхий эдээр хямд өртөгтэй жинхэнэ органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах боломжийг бүрдүүлэх зорилготой юмаа.

Тэгвэл өнөөдөр энэхүү төслийн эхний үе шат амжиттай хэрэгжиж МонФрэш компани Улаанбаатар хотын ойр орчмын Гачуурт тосгон, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур зэрэг газарт сүү хүлээн авах зөөврийн хөргүүрийн төвүүдийг ашиглатанд оруулан малчид, фермерүүдээс шингэн сүү хүлээн авч, өөрийн үйлдвэрлэдэг Өэлүн эх, Биеэ бодоорой, МонФрэш сүү зэрэг бүтээгдэхүүнүүдээ 100% эх орны сүүгээр үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Энэхүү сүү хүлээн авах зөөврийн төвүүд нь малчдаас сүү хүлээн авахдаа анхан шатны бүхий л шижилгээ хийх боломж бүхий лобартори болон сүү хүлээн авахад шаардлагатай бүхий л багаж хэрэгсэлээр тонголодсон, сүүг 72 цагийн турш шинэ хэвээр хадгалах бололцоо бүхий 5-10 тонн хүчин чадалтай орчин үеийн хөргүүрийн төв тул малчид сүүгээ борлуулах гэж хэдэн арван км тээвэрлэж явахгүй, гашилгаж муутгахгүйгээрээ онцлог юм.

Цаашид МонФрэш компани энэхүү хөргүүрийн төвүүдийг Багануур, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт зэрэг сумуудад нэмж суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба, хамтран ажиллах хүсэлтэй малчид фермерүүдэд МонФрэшийн үүд хаалга үргэлж нээлттэй гэдгээ энэ үщэр мэдэгдсэн.