ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ МОНФРЭШ ГРУПП

МЭНДЧИЛГЭЭ

МонФрэш сүү ххк анх 1998 онд Швед улсын дэлхийн тэргүүний дэвшилтэт Tetra Pak компанийн технологийг Монголд анх удаа нэврүүлэн төрөл бүрийн жимсний
шүүсийг үйлдвэрлэн, хэрэглэгчиддээ хүргэж бизнесийн гараагаа эхэлж байсан.

Өдгөө манай компани нь хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарт салбар бүртээ тэргүүлэгч компаниудтай, хэдэн зуун ажилтантай, улс эх орныхоо хүнсний үйлдвэрлэл болон эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулсан үндэсний хэмжээний томоохон компани болон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн МонФрэшийн амжилт бүтээл бүхэн бидэнтэй хамтарч ажилладаг харилцагч, хэрэглэгч та бүхний итгэл болон манай бүтээлч, ажилч хичээнгүй, хамт олны хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэдгийг хэлэхэд таатай байна.

Цаашдаа илүү их амжилтанд хүрэхийн тулд бид бүхэн чармайн ажиллах болно.

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ТАНИЛЦУУЛГА ВИДИО

МОНФРЭШ ХХК

ЗУРГИЙН ЦОМОГ