ОН ЦАГИЙН ТҮҮХЭН ХЭЛХЭЭС

2024 он

2024 онд соуултай сүүний шинэ савлагааны шугам ашиглалтанд оруулж байгаа.

2023 он

2023 “Монфрэш сүү” компани хөрөнгө оруулалт хийнж 1 литрийн сүүний
болон шүүсний савлагааг бүрэн шинэчилж таглаатай болгон загвар
дезайны хувьд бүрэн шинэчилсэн.

2022 он

Зөгийн бал, DHA тэй сүү.

2019 он
  • ХУШГАТАЙ СҮҮ

Тус компани нь 2003 онд калциар баяжуулсан биеэ бодоорой сүү нь хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон бөгөөд  2019 оноос шинэ брэнд болох байгалийн антиоксиданттай  хушагтай сүүг зах зээлд амжиллтай нэвтрүүлж ажиллаж байна.

2017 он
  • ГҮЗЭЭЛЗГЭНЭТЭЙ СҮҮ

Хайр татам амт Хүүхэд залуучуудад зориулсан Гүзээлзгэнэтэй сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхэллээ.

2015 он
  • ИНТООРЫН УНДАА

250 мл соруултай Интоорын шүүс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гарлаа.

2014 он
  • ШОКОЛАДТАЙ СҮҮ

Хүүхэд залуучуудад зориулсан шоколадтай сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхэллээ.

2013 он
  • ЦӨЦГИЙТЭЙ ТАРАГ

Европ технологийн бяслаг үйлдвэрлэх бяслагны үйлдвэр ашиглалтанд орж 4 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж эхлэв. Мөн Биеэ бодоорой брэндийн аарц, тараг шинээр худалдаанд гарлаа.

2011 он
  • МОНФРЭШ АГРИ ХХК БАЙГУУЛАГДАВ

Өөрийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилготой газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах МонФрэш Агри ХХК байгуулагдав.
1000 үнээний механикжсан Ферм ашиглалтанд орж, сүү хүлээж авах явуулын цэгүүд ажиллаж эхэллээ.

2010 он
  • “МОНФРЭШ СҮҮ” ХХК

“МонФрэш шүүс” ХХК үйлдвэрлэлээ өргөтгөн 3 төрлийн хуванцар /PET/ савлагааны шугамыг ашиглалтанд оруулж Найс брэндийн 6 төрлийн жимсний шүүсийг зах зээлд нийлүүлж эхэллээ.

2008 он
  • ЧАЦАРГАНЫ ШҮҮС

ТетраПак савлагаанд анх удаа чацарганы шүүсийг боловсруулсан савлаж, 250 мл соруултай Бяцхан доктор, 1 литрийн Фрэш брэндүүд төрөн гарлаа.

2007 он
  • “МОНФРЭШ СҮҮ” ХХК

“МонФрэш сүү” ХХК 500 мл-ийн ТетраФино савлагааны шугам суурилуулан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүчин чадлаа нэмлээ.

2005 он
  • “МОНФРЭШ” ХХК

“МонФрэш” ХХК дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх зорилготойгоор байгуулагдав.

2003 он
  • “МОНФРЭШ СҮҮ”

Сүү, сүүн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор “МонФрэш Сүү” компани үйл ажиллагаагаа эхлэв. Монгол улсад анхны Тетрапак савлагаатай 250мл, 1000 мл-ийн сүүнүүд зах зээлд нийлүүлэгдлээ.

2002 он
  • “МОНФРЭШ ШҮҮС”

“Монфрэш Шүүс” компани хөрөнгө оруулалт хийн, үйлдвэрийн байр шинээр ашиглалтанд оров. үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, 1000 мл-ийн савлагааны шугамыг шинээр суурилууллаа.

2002 он
  • “МОНФРЭШ ШҮҮС”

“МонФрэш шүүс” ХХК байгуулагдав. Монголд анх удаа 100%-ийн 250мл-ийн алимны цэвэр шүүсийг дэлхийн тэргүүний Тетрапак технологиор савлан зах зээлд нийлүүлж эхэллээ.