БАТСҮМБЭР СУМЫН СҮҮ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД МОНФРЭШ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Монголд анх ТетраПак технологийг нэвтрүүлж байсан МонФрэш компанийн хамт олон бусад үйлдвэрлэгч нараас түрүүлж эх орны үнээний цэвэр сүүг ТетраПак технологиор үйлдвэрлэн хэрэглэгч олондоо бэлэг барьж байсан. Мөн хувийн хэвшлүүдээс анх удаа Монгол орныг хамарсан сүү бэлтгэл нийлүүлэлтийн тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байгаа ба Улаанбаатар хотын ойр орчмын Гачуурт тосгон,Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Мөнгөнморьт Сэлэнгэ аймгийн Баруун хараа, Зүүн хараа зэрэг орон нутагт сүү хүлээн авах зөөврийн хөргүүрийн төвүүдийг ашиглатанд оруулан малчид, фермерүүдээс шингэнсүүгжилийн 4 улиралын турш хүлээн авч,өөрийн үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээ 100% эх орны сүүгээр үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ.

Мөн БИЕЭ БОДООРОЙ брэндийн үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн ТАРАГ, ААРЦ болон Монгол үнээний цэвэр сүүгээр франц технологи ашиглан 4 нэр төрлийн бяслаг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа ба удахгүй экспортонд гаргахаар ажиллаж байгаа юм.

Энэ удаад МонФрэш компани Улаанбаатар хотын сүү нийлүүлэлтийн дийлэхийг хангадаг Төв аймгийн Батсүмбэр сумын нийт сүү бэлтгэн нийлүүлэгчдийг хүлээн авч үйлдвэртэй танилцуулан, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа.

Энэ үеэр малчид фермерүүд Монгол орныг хамарсан сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бий болгож, малчид фермерүүд нь малынхаа сүүг үндэсний үйлдвэрүүдэд зах зээлийн ханшаар нийүүлэх, үндэсний үйлдвэрүүд нь эх орны түүхий эдээр хямд өртөгтэй жинхэнэ органик бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдийг хангах улмаар экспортонд гаргах, нэг талаас хэрэглэгчдэд эх орны түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх бололцоо олгож буй ба нөгөө талаас дотоодын фермерүүд болон малчдын сүүг зах зээлийн ханшаар худалдан авах, малчид, фермерүүд маань сүүгээ борлуулах гэжсанаа зовох шаардлагагүй, үйлдвэрүүд нь гадны улсаас өндөр үнэтэй түүхий эд зөөхгүй гэхмэ толон талын ач холбогдолтойг онцолж байлаа.