МонФрэшийн ертөнц шилдэг бүтээлийн уралдааны шилдэгүүд тодорлоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулладаг энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутагаас нийт 1000 гаруй бүтээл ирүүлсэний дотор Ховд, Увс, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Эрдэнэт, Дархан зэрэг Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн нь энэхүү тэмцээний цар хүрээг харуулж байна.

2014 оны 06 сарын 01-ний өдөр буюу ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэмцээний шилдэгүүд тодорч 2 хүүхэд 1 сая төгрөг, бүтэн жилийн хэрэглээний шүүс болон 40 хүүхэд найрамдал зусланд амрах эрхийн бичиг, унадаг дугуй, гар утас рольк, бүтэн улиралын хэрэглээний шүүсний эзэн боллоо.