МонФрэш группын ерөнхийлөгчийн мэндчилгээ

МонФрэш группын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа нийт харилцагч, хамтран ажиллагч түншүүд болон эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд гүнээ хүндэтгэлтэйгээр талархал илэрхийлье.

МонФрэш групп нь анх 1998 онд Швед улсын дэлхийн тэргүүний дэвшилтэт Tetra Pak компанийн технологийг Монголд анх удаа нэврүүлэн төрөл бүрийн жимсний шүүсийг үйлдвэрлэн, хэрэглэгчиддээ хүргэж бизнесийн гараагаа эхэлж байсан.

Өдгөө манай групп нь хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарт салбар бүртээ тэргүүлэгч компаниудтай, хэдэн зуун ажилтантай, улс эх орныхоо хүнсний үйлдвэрлэл болон эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулсан үндэсний хэмжээний томоохон групп компани болон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн МонФрэшийн амжилт бүтээл бүхэн бидэнтэй хамтарч ажилладаг харилцагч, хэрэглэгч та бүхний итгэл болон манай бүтээлч, ажилч хичээнгүй, хамт олны хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэдгийг хэлэхэд таатай байна.

Цаашдаа илүү их амжилтанд хүрэхийн тулд бид бүхэн чармайн ажиллах болно.

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!