Группын танилцуулга

Image Slider

Үйлдвэрлэлийн “МонФрэш Сүү”ХХК,  Монголын зах зээлд дэлхийд алдартай, нэр хүнд бүхий брэндүүдийг импортлон хэрэглэгчидэд хүргэж буй "МонФрэш"ХХК гэх мэт салбар бүртээ тэргүүлэгч салбар компаниудтайгаар үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн ажиллаж байна.

Манай группын компаниудын үйлдвэрлэдэг ӨЭЛҮН ЭХ сүү, БИЕЭ БОДООРОЙ сүү, СОРУУЛТАЙ ШҮҮС, БЯЦХАН ДОКТОР, ШОКОЛАДТАЙ СҮҮ, ФРЭШ шүүс гэх мэт брэнд бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон бөгөөд 2013 оноос бид бүхэн сүүний нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ 100% эх орны үнээний сүүгээр үйлдвэрлэж, мөн шинээр БИЕЭ БОДООРОЙ нэрийн тараг, аарц болон Франц технологиор 4 нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж байна.

Цаашид Монфрэш групп нь салбар бүртээ тэргүүлэгч байх бөгөөд нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, харилцагч, үйлчлүүлэгчиддээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хөгжлийг авч ирэх зорилготой ажиллаж байна.